Тайванийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-04-03 08:59:46

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /RIA Novosti/. Лхагва гаргийн өглөө Тайванийн ойролцоо 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Японы Окинава, Мияко арлуудад мэдрэгдэж, тус бүс нутагт цунамийн аюулын түгшүүр зарласан байна.


Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт Японы цагаар 8.58 цагт Тайванийн зүүн эргийн ойролцоо бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомтын гүнийг тогтоогоогүй байгаа бөгөөд "маш гүехэн" байсныг тэмдэглэжээ.


Японы өмнөд нутгийн Окинава мужид мөн 4 магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдөлсний дараа Окинава, Мияко арлууд болон Яэяма бүлэг аралд цунамийн түгшүүр зарлажээ. Далайн түрлэгийн өндөр 3 метрт хүрч болохыг Японы мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.


Одоогоор хүний амь эрсэдсэн, гэмтэж бэртсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлтийн дараа Тайбэй хотын зарим дүүрэгт цахилгаан тасарсан тухай Reuters агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Холбоотой мэдээ