Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-04-08 06:23:08

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. 2024 оны дөрөвдүгээр сарын 8-14-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

4 дүгээр сарын 8-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

4 дүгээр сарын 8, 9-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

4 дүгээр сарын 10-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

4 дүгээр сарын 10-нд: МҮХАҮТ-д Оюуны өмчид барааны тэмдэг, брэнд нэр, лого баталгаажуулж, бүртгүүлэх талаарх уулзалт, хэлэлцүүлэг болно.

4 дүгээр сарын 11, 12-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

4 дүгээр сарын 12-нд: Улсын Филармонийн тайзнаа Цөөхүүл хөгжмийн тэнхимийн уран бүтээлч багш нарын “Цөөхүүл хөгжмийн үдэш-4” тоглолттой.

4 дүгээр сарын 12-13-нд: “Бизнесийн Сэргэлт Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бизнесийн сургалтад хамрагдах 10 мянган залууг бүртгэж эхэлнэ.

4 дүгээр сарын 14-нд: Монгол, Японы поп соёлын өдөрлөг-2024 “Golden Sun Event Hall”-д болно.


Орон нутагт:

4 дүгээр сарын 8-нд: Орхон аймагт жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ эхэлнэ.

4 дүгээр сарын 10-нд: Эрдэнэт хот-Соёл, урлагийн цогцолборт "Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжгийг толилуулна.

4 дүгээр сарын 12-нд: Сэлэнгэ аймагт Сэлэнгийн долгио чуулгын тайзнаа "Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжиг тоглоно.

4 дүгээр сарын 13-нд: Дархан-Уул аймагт: Дархан хот-Залуучууд театрт тайзнаа "Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжиг үзэгчдэд хүрнэ.

 

Хилийн чанадад:

 

4 дүгээр сарын 12-14-нд: Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид Олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор Хонгконгийг зорино.

 

Холбоотой мэдээ