СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-04-22 10:19:59

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газраас дугуйн фестивалийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Анх удаа болсон уг фестивальд 300 орчим дугуйчин оролцов.


Тус аймагт хурдацтай хөгжиж буй спортын нэг бол дугуй. Тиймээс фестивалиар дамжуулан энэ төрлийн спортыг сурталчлах, хичээллэх хүүхэд, залуусын дур сонирхлыг нэмэгдүүлэхийг зорьж буйн зэрэгцээ дугуйтай жагсаал, таван насны ангиллаар уралдаан, дугуйн худалдаа, солилцоо, засвар үйлчилгээ, Шилийн богд дугуйн клубийн танилцуулга, өвсөрийн шигшээ багийн тамирчдыг алдаршуулах, ахмад дугуйчдын аялал зэрэг олон төрлийн үйл ажиллагааг өрнүүлжээ