Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-30 15:27:17

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Алтанбулаг хилийн боомтын бүтээн байгуулалтыг 2020 оноос эхлүүлж, одоогоор нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна.


Ингэснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 77 хувьтай болж байна. Харин тус боомтын барилгын 2-р ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил ид өрнөж, ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой барих юм.


Алтанбулаг боомтод зорчигч, ачаа тээврийн, дэд бүтцийн гэсэн иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор барьж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг дуусгаснаар тус боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх боломж бүрдэнэ.


ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор болох Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын үе эхлэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлэв.

 

Холбоотой мэдээ