ДОРНОГОВЬ: Нийт нутгаар шороон шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-10 08:53:28

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 10  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн нийт нутгаар шороон шуурга шуурч байна.


Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд тавдугаар сарын 10-11-нд цаг агаар сэрүүсэж, нутгийн хойд хэсгээр шөнөдөө -2...+3 хэм, өдөртөө 13-18 хэм бусад нутгаар шөнөдөө 1-5  хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлж малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулах, бэлэн байдлыг хангахыг Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.


Холбоотой мэдээ