Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 10 дахь өдрийн барилдаан өндөрлөв.
74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр давснаар таван даваатай болов. “Төмөр хүн” гэгдэх Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваатай башёг үргэлжлүүлж байгаа бол озэки Киришима Б.Лхагвасүрэн Украины бөх Аонишикид уналаа. Макүүчиг сэкивакэ Атамифүжи, маэгашира Вакамотохарү нар есөн даваатай тэргүүлж эхэлсэн бол араас нь 75 дахь аварга Ооносато, озэки Киришима Б.Лхагвасүрэн, маэгашира Кинбозан, монгол сумоч Дэванорюү Т.Тэмүүлэн нар нэхэж явна.
Мэргэжлийн сумогийн макүүчи зиндаанд барилдаанд зодоглож Монголын есөн бөх бүгд качигоши хийх магадлалтай байна. Тэгвэл жюүрёод унаагүй явсан Тамашохо Э.Энхманлай өчигдөр өвдөг шороодсоноор Асахифүжи Б.Очирсайханы хамт тэргүүлэгчдийн эгнээнд үлдлээ. Харин санданмэд Ваканофүжи Т.Бөхчулуун 5-0, жонидан зиндаанд Жошоюү А.Сосорхүү 5-0 гэсэн амжилттай байгаа юм. Монгол бөхчүүдийн барилдааны явцын мэдээллийг хүргэе.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 5-5
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 8-2
М-8 Роога А.Амарсанаа 7-3
М-9 Оошёома П.Дэлгэрбаяр 6-4
М-11 Асахакүрюү Р.Жамьянтогтох 7-3
М-13 Тошинофүжи Ө.Дэмиджамц 5-5
М-14 Дэванорюү Т.Тэмүүлэн 8-2
М-15 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3
М-16 Кёкүкайюү Ш.Далайбаатар 6-4
Жюүрёо зиндаа
З-1 Чиёошома Г.Мөнхсайхан 5-5
Б-1 Онокацү Б.Чойжилсүрэн 5-5
З-12 Асахифүжи Б.Очирсайхан 9-1
Б-12 Тамашохо Э.Энхманлай 9-1
Макүшита зиндаа
Б-1 Тэншёояма Г.Отгонбат 1-4
З-13 Хокүтэнкай Г.Сүхбат 3-2
З-25 Тацүбаяма М.Буянтогтох 4-1
З-39 Тэнросэй С.Лувсангомбо 2-3
З-44 Хакүгэцүро А.Сүхбат 2-3
З-58 Госэйзан Б.Мөнх-Од /өнжсөн/
Санданмэ зиндаа
Б-6 Казэноүми Ц.Билгүүн /өнжсөн/
З-25 Саданохикари Д.Наранцогт 3-2
Б-29 Ваканофүжи Т.Бөхчулуун 5-0
Жонидан зиндаа
З-7 Жошоюү А.Сосорхүү 5-0
З-35 Хокүто М.Хүсэлбаатар 4-1