Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран
.jpg)
Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймагт нийт 3755 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь хүн амын 6.2-6.3 хувь буюу 16 хүн тутмын нэгтэй тэнцэж байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Нийт албан хаагчийн 2753 буюу 74 хувь нь эмэгтэй, 1002 буюу 26 хувь нь эрэгтэй байна
Албаны ангиллаар авч үзвэл, төрийн үйлчилгээний албанд 3067 хүн ажиллаж байгаа нь нийт албан хаагчийн дийлэнх хувийг эзэлж байна. Үүнээс 2362 нь эмэгтэй, 705 нь эрэгтэй ажээ.
Харин төрийн захиргааны албанд 527 /351 эмэгтэй, 176 эрэгтэй/, төрийн улс төрийн албанд 120 /19 эмэгтэй, 101 эрэгтэй/, төрийн тусгай албанд 41 /21 эмэгтэй, 20 эрэгтэй/ хүн ажиллаж байна.
Эдгээр үзүүлэлтээс харахад төрийн үйлчилгээний болон захиргааны албанд эмэгтэйчүүд олонх байгаа бол улс төрийн албанд эрэгтэйчүүд давамгайлж байна. Харин төрийн тусгай албанд ажиллагсдын хүйсийн харьцаа бараг тэнцүү байна.