Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 2441 шинэ ажлын байр бий болгосны 1441 нь байнгын, 684 нь улирлын, 316 нь түр ажлын байр байна.
Шинэ ажлын байрны дийлэнх нь уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт ногдож байгаа бөгөөд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт голлох нөлөө үзүүлжээ.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар жил бүр 600-гаас дээш ажлын байр бий болгохоор тусгасан юм.
Энэ зорилгын хүрээнд өнгөрсөн онд “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлаж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнесийг дэмжихэд анхаарчээ. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ахмад настан, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх санаачилгыг дэмжиж, нийт 650 иргэнд 3.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.