Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймагт газар эзэмших, ашиглах өргөдлийг цахимаар болон холбогдох байгууллагаар дамжуулан гаргах боломжтой.
Тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2023 оноос хойш газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан 13 мянга гаруй иргэний өргөдөл иржээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 6000 гаруй иргэний хүсэлтийг шийдвэрлэж, шинээр газар олгосон байна.
Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2025 онд 308 нэгж талбарт 2278.76 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэжээ. Харин 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт одоогоор 53.5 хувьд хүрч, 1016 нэгж талбарт 402.51 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоод байна.
Үүнээс 914 иргэнд 370.09 га газрыг олгосон бол өвөлжөө, хаваржааны зориулалтаар 77 иргэнд 14.36 га газар эзэмшүүлжээ. Түүнчлэн газрын дуудлага худалдаагаар 23 байршилд 17.56 га газрыг олгосон байна.