Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Ирэх онд Увс аймгийн зам тээврийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр нийт 32.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий есөн төсөл хэрэгжүүлнэ.
Тодруулбал, Улаангом хотоос Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сум хүртэлх 164.5 км авто замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ. Мөн А1701 авто замаас Өмнөговь сум хүртэлх 25.4 км, Хар толгой–Тариалан чиглэлийн 20.7 км, Түргэн сумыг А1702 авто замтай холбох 3.3 км зам барина. Түүнчлэн Улаангом–Хандгайт чиглэлийн авто замд их засвар хийж, Улаангом сумын Дунд гол болон Хойд голд бетон гүүр шинээр барина. Үүнээс гадна Сагил сумын чиглэлийн 4.9 км авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх юм.
Эрчим хүчний салбарт улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэг төсөл хэрэгжүүлнэ. Тодруулбал, Тариалан, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Улаангом, Ховд сумын цахилгаан хангамжийг өргөтгөж шинэчилнэ.
Харин Улаангом сумын 6, 7, 9, 10, 12 дугаар багийн инженерийн шугам сүлжээг шинээр барих, Улаантолгойн үерийн хамгаалалтын барилга байгууламжийг сэргээн засварлах ажилд ирэх онд улсын төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулна.