Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Атар IV” аяны хүрээнд Архангай аймгийн 19 аж ахуйн нэгж, иргэн хяналтын гэрээ байгуулж, нийт 2.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.
Үр тариа, тос, тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр 16 зээлдэгчид 2.0 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн чиглэлээр 2 зээлдэгчид 115.0 сая төгрөг, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 95.0 сая төгрөгийн зээлд тус тус хамрагдсан байна.
Энэ онд 10760 га-д улаанбуудай, 85 га-д арвай, 308 га-д хошуу будаа, нийт 11153 га-д үр тариа, 144 га-д төмс, 62 га-д хүнсний ногоо, 3898 га-д ногоон тэжээл, 810 га-д тосны ургамал, 96.6 га-д жимс, жимсгэнэ нийт 16164 га талбайд тариалалт хийжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4661.4 га буюу 28.8 хувиар өссөн дүн юм.
Энэ онд нэг га-гаас дунджаар 12.0 цн улаанбуудай хураан авах урьдчилсан баланс гарсан нь урьд оныхоос 0.5 цн-ээр илүү байна.