Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан 21 зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Хяналтаар зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, төслийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлтийн явцыг шалгаж, хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах, зээлийн зөрчлийг бууруулахад анхаарч ажилласан байна.
Шалгалтад хамрагдсан 21 зээлдэгчийн 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, зээлийг зориулалтын дагуу ашиглан, эргэн төлөлтөө хугацаанд нь хийж байна.
Харин хоёр иргэн, нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон тул чанаргүй зээлийн өр төлбөрийг барагдуулах ажлыг аймгийн Цагдаагийн газартай хамтран хийж байна.
Энэ онд орон нутгийн төсвөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд санхүүжилт төсөвлөөгүй тул хөнгөлөлттэй зээл олгоогүй байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгөх таван удаагийн сургалт зохион байгуулж, 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулжээ.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Видео мэдээнүүд
АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой
ДУНДГОВЬ
ДУНДГОВЬ: Сурагчид булгийн эхийг хамгаалах төсөл санаачилжээ