Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6 тоот албан даалгаврыг сумдад хүргүүлж, өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг батлагдсан хуваарийн дагуу бүрдүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилготой.
Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 4034 тонн бүдүүн тэжээл, 1260 тонн хүчит тэжээл, 5.1 тонн эрдэс тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 238.4 тонн бүдүүн тэжээл, 91.3 тонн хүчит тэжээл, 1.2 тонн эрдэс тэжээл бэлтгэж, төлөвлөгөөний биелэлт бүдүүн тэжээл 12 хувь, хүчит тэжээл 14 хувь, эрдэс тэжээл 35 хувьтай байна.
Малчдын түвшинд нийт 536658 тонн бүдүүн тэжээл, 9030 тонн ногоон тэжээл, 72 тонн эрдэс тэжээл, 250531 тонн тэжээлийн хэрэгцээ тус тус бэлтгэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар малчдын түвшинд 110373 тонн өвс, 5747 тонн ногоон тэжээл, 8 тонн дарш бэлтгэсэн нь 19,9 хувьтай байна.
Малчид учирч болохуйц байгалийн гамшигт үзэгдэл ган, зудаас сэргийлэх, тогтвортой байдлыг хангах үүднээс эхний хагас жилийн байдлаар 33,2 сая төгрөгөөр 57,4 мянган толгой малыг сайн дурын даатгалд хамруулсан байна.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа
Видео мэдээнүүд
АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой