Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2026 оны эхний есөн сарын байдлаар аймгийн төсөвт 44.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 49.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 11.0 хувиар давуулан биелүүлжээ.
Харин орон нутгийн төсвийн орлогод 22.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 27.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 21.8 хувиар давуулан биелүүлсэн байна.
Орлогын төрлөөр нь авч үзвэл, галт зэвсгийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж, газрын төлбөр, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын орлого, ой, ан амьтан, ус, рашаан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.3 хувиас 8.5 дахин давж биелжээ.
Дээрх хугацаанд Архангай аймаг улсын төсөвт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2387.7 сая, дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвараар 1997.6 сая, авто машины агаарын бохирдлын төлбөрөөр 102 сая, нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөр 3.1 сая, ус бохирдуулсны төлбөрөөр 40.6 сая төгрөг зэрэг бусад татвар, төлбөрөөс улсын төсөвт нийт 4534.8 сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Аймгийн төсвийн зарлагын 86.7 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 9.3 хувийг боловсролд, 1.2 хувийг соёлд, 2.8 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулжээ.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Эдийн засаг
“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ
ЗАВХАН
ЗАВХАН: Спортын их наадмын шагналаа эрүүл мэндийн салбарт зориуллаа