Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгийг энэ сарын 17-21-нд Архангай аймагт зохион байгуулж, дүнг нэгтгэн дуусгажээ.
Улсын үзлэгээр 2022-2026 онд төрийн архивын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, архивын баримтын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлсэн байна. Үзлэгийн дүнгээр Архангай аймаг хангалттай үнэлгээ авчээ.
Үзлэгийн бүрэлдэхүүнээс аймгийн удирдлага, холбогдох албан хаагчдад үзлэгийн дүнг танилцуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах, архивын үйл ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж, чиглэл өгчээ.
Цаашид улсын үзлэгээр өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж, төрийн архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын найдвартай байдлыг хангахад анхаарч ажиллана гэв.
Улсын үзлэгийг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 280 дугаар тогтоолын дагуу зохион байгуулсан байна.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Видео мэдээнүүд
АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой
Нийгэм
Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс 67 дугаарт жагслаа