Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хүмүүжүүлэх оролцоог нэмэгдүүлэх, хүүхэдтэйгээ харилцах эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Үнэт цагаа үрсдээ өгье” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус нөлөөллийн үйл ажиллагаанд 100 гаруй эцэг эх, асран хамгаалагч хүүхдүүдийнхээ хамт оролцож, хүүхэдтэйгээ үр бүтээлтэй, чанартай цагийг хамт өнгөрүүлэх, тэдний хүсэл сонирхол, үзэл бодлыг хүндэтгэн сонсох, хайр халамж, анхаарал дэмжлэгээр дутаахгүй байх нь хүүхдийн хөгжил, төлөвшилд чухал нөлөөтэйг таниулан сурталчиллаа.
Мөн гэр бүлийн аз жаргалтай, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд хайр халамж, харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэл, хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа чухал үүрэгтэйг онцолж, эцэг эхийн оролцоо хүүхдийн хөгжил, төлөвшилд хэрхэн нөлөөлдөг талаар ойлголт өгчээ.
Энэхүү нөлөөллийн үйл ажиллагаа нь эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэдтэйгээ харилцах харилцааг бэхжүүлэх, хүүхдийн эрх, хамгааллыг гэр бүлийн орчинд хангах, хүүхдэдээ зориулан гаргаж буй цаг хугацааны үнэ цэнийг ойлгуулахад чиглэсэн үр дүнтэй ажил боллоо хэмээн аймгийн ХГБХХГ-аас мэдээллээ.

