Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төрийн архивын үйл ажиллагаанд хийсэн улсын үзлэгийн дүнг аймгийн удирдлагуудад танилцууллаа. Үзлэгээр тус архивын үйл ажиллагааг “хангалттай” гэж үнэлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 280 дугаар тогтоолын дагуу улсын үзлэгийг зохион байгуулжээ. Үзлэгийн ажлын баг аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, үнэлгээний дүн, илэрсэн зөрчил, дутагдал болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Улсын үзлэгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/150 дугаар тушаалаар баталсан зургаан үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 271 шалгуур үзүүлэлтийн дагуу явуулсан байна.
Үзлэгийн ажлын багийг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Онон ахалж, тус газрын Тусгай архивын дарга, хурандаа Ж.Наранбаатар, Тусгай архивын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Энхбаяр, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын эрхлэгч Х.Гэрэлмаа нар ажиллажээ.


