Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутгийн залуучуудын санал, хэрэгцээг тусгах зорилгоор зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцов. Тэд хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай танилцаж, залуучуудад тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага болон цаашид анхаарах асуудлаар санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лорон, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Ч.Өлзийтунгалаг нар үг хэлэв. Тэд залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход орон нутгийн залуучуудын санал, оролцоо чухал болохыг онцоллоо.
Оролцогчид залуучуудын хөгжлийн боломж, тэгш оролцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон орон нутгийн хөгжилд оролцох боломжийн талаар санал дэвшүүлэв. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусгуулахаар хууль санаачлагчдад хүргүүлэхээр тогтлоо.



