Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй уг ажлаар эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай модны суулгац тарих юм. Баян-Овоо сумын ЗДТГ “Наранмандал энтерпрайзес” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй ажлын явцтай аймгийн Засаг дарга Э.Энхбат танилцсан талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мод тарих ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд энэ намар 45 мянган мод суулгаж, усалгааны иж бүрэн систем, хашаа хамгаалалтыг байгуулжээ. Харин ирэх хавар үлдсэн модыг тарихаар төлөвлөсөн байна.
Тус компани тарьсан модоо гурван жилийн турш арчилж, ургуулсны дараа сум, орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгөх юм.