Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн болон Боловсролын яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд түшиглэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар зохион байгуулж байна.
12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт Баянхонгор аймгийн хэмжээнд 81.6 хувьтай үргэлжилж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Баян-Овоо, Жинст, Бөмбөгөр, Баянбулаг, Өлзийт, Шинэжинст сумын Эрүүл мэндийн төв, мөн Оточмандал, Наранмандал өрхийн эрүүл мэндийн төв үзлэгийн хамрагдалтаар 90-ээс дээш хувийн үзүүлэлттэй тэргүүлж байна.
Энэхүү үзлэгийн онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус, сурч хөгжиж буй орчинд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаад оршино. Ингэснээр хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчлөлийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, цаашид хяналтад авах боломж бүрдэж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн уг үзлэгийг сургууль, цэцэрлэгт зохион байгуулснаар эрүүл мэндийн үйлчилгээг хүүхэд бүрд ойртуулах ач холбогдолтой юм.