Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг энэ сарын 27-нд зохион байгуулна.
Зөвлөгөөнөөр малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр, нийгэм, эдийн засгийн оролцоо, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, санал хүсэлтийг нь нэгтгэн орон нутгийн бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм.
Мөн малчин эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг бодлого, шийдвэрт тусгах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Баянхонгор аймаг 22 мянга орчим малчинтай бөгөөд тэдний 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.