Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган. 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газрын 50 га талбайг хашаалж, элсний нүүлтийг сааруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх ажил хийснийг улсын комисс хүлээн авчээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэй уг ажлыг “Ёл Алтан-Од” ХХК зургаан сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.
Ажлын хүрээнд хашаалсан 50 га талбайн 30 га-д элсний хөдөлгөөнийг сааруулах механик хамгаалалт бүхий “Ногоон хэрэм” байгуулжээ. Харин үлдсэн 20 га талбайд бургас, хайлаас, монос, хус, харгана, улиас, агч, гүйлс зэрэг 12 төрлийн 5235 мод, сөөгийн суулгац тарьсан байна.
Тарьсан мод, сөөгийг услах, ургалтыг нь дэмжих зорилгоор 33 метрийн гүнтэй худаг гаргаж, усан хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ.
Салбарын яамны ажлын баг, орон нутгийн удирдлага, байгаль орчны хяналтын албаныхан газар дээр нь ажиллаж, гүйцэтгэлийг шалган улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Мэргэжилтнүүдийн онцолсноор, тарьсан мод, сөөгний ургалтыг хамгаалж, төслийн үр өгөөжийг урт хугацаанд хадгалахад усалгаа, арчилгааг тогтмол хийх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
