Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, дархан аварга Н.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, даян аварга Б.Орхонбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлж, даян аварга Б.Орхонбаяр үзүүрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын гарди М.Лхагвагэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цомыг гардуулж, баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зарлиг гаргаж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхөд “Чингис хаан” цомыг гардуулж байхаар шийдвэрлэсэн.
“Чингис хаан” цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна.
Тус цом нь “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Жил бүрийн түрүү бөхөд “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг хадгалуулна.








АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Улс төр
COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна