Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын мэргэжлийн хөгжмийн урын санг баяжуулах, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг дэмжих, хөгжим судлал, шүүмжлэлийг хөгжүүлэх зорилготой “Алтан намар-2026” хөгжмийн наадам Дархан хотод өчигдөр боллоо.
Монгол Улсад 1982 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус наадам орон нутагт анх удаа болж буйгаараа онцлог юм. Наадам нь мэргэжлийн хөгжмийн урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн хөгжмийн боловсрол, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэхэд чиглэдэг байна.

Энэ удаагийн наадмын эхний шат буюу үндэсний болон цөөхүүл хөгжмийн тоглолт Дархан-Уул аймгийн Залуучууд театрт болж, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг үзэгчдэд хүргэлээ.
Тоглолтод Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунболд, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Т.Ган-Эрдэнэ, Х.Алтангэрэл, Д.Баттулга болон Соёл, урлагийн их сургуулийн хөгжмийн зохиомжийн ангийн оюутан Б.Энэрэлт нарын үндэсний болон цөөхүүл хөгжмийн бүтээлийг толилуулав.
Мөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үлээвэр хөгжимчид, ахмад уран бүтээлчид, Соёл, урлагийн их сургуулийн хөгжмийн зохиомжийн ангийн оюутнууд, “Хүслийн шувуухай” чуулга, “Белканто” дууны дугуйлангийн сурагчид оролцлоо.


Наадмын нээлтэд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Баттөмөр, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Золбаяр, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Төвшинтөр, Чулуун болон хөгжим судлаач, доктор Батжаргал нар оролцож, уран бүтээлчдэд хүндэтгэл илэрхийлэв.
“Алтан намар-2026” хөгжмийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Залуучууд театр хамтран зохион байгууллаа.


Анталья хотноо COP31 Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Улс төр
COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна