Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар эрсдэлт нөхцөлд байгаа 584 өрхийн 1316 хүүхдийг бүртгэлдээ авч, тэдний аюулгүй байдлыг хангах, хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Эдгээр хүүхдийн амьдарч буй орчинд 24 хамтарсан баг үнэлгээ хийж, гэр бүлийн нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж байгаа юм. Энэ хүрээнд 306 өрхийн 516 хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэнд, хууль зүй, нийгмийн халамж, хөгжлийн болон шуурхай тусламжийн үйлчилгээнд холбон зуучилжээ.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд 181 дуудлага ирснээс 74 хувийг шийдвэрлэсэн гэж тус газраас мэдээлэв.
Түүнчлэн хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй орчныг илрүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор 152 орон сууц, 22 төрийн байгууллага, 97 аж ахуйн нэгж буюу нийт 271 объектод хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар 1069 зөрчил илрүүлж, албан шаардлага, мэдэгдлийн дагуу 850 гаруй зөрчлийг арилгуулжээ.