Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас бүх шатны төрийн үйлчилгээний алба хаагчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан цалингийн тэнцвэрийг хадгалах зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний үлдсэн агентлагуудын төрийн захиргааны алба хаагчдын орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 35 хувиар нэмж олгох асуудлыг аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Тодруулбал, Төрийн захиргааны алба хаагчдын үндсэн цалинг 35 хувиар нэмж, ирэх 4 дүгээр сараас нөхөж олгох юм. Энэ ажилд шаардагдах 1.6 тэрбум төгрөгийн тодотголыг аймгийн төсөвт хийсэн байна.
Орон нутгийн төрийн захиргааны алба хаагч гэдэгт тухайн орон нутаг өөрөө томилдог буюу тухайлбал, Байгаль орчны газар, Санхүүгийн аудит, орон нутгийн өмчит компани зэрэг агентлагууд багтдаг. Эдгээр байгууллагад ажиллаж буй алба хаагчид орон нутгийн нэмэгдлээ 70 хувиар авдаг буюу улсаас 20 хувийн нэмэгдэл өгч байгаа юм. Харин босоо удирдлагатай байгууллага буюу Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, ХХААГ зэрэг байгууллагын 20 хувийг улсаас олгодоггүй учраас нөхөж олгох зорилгоох дээрх зохицуулалтыг хийсэн байна.

АРХАНГАЙ: Хангайн бүсийн төрийн албан хаагчийн уулзалт нь онол, практик хосолсноороо онцлогтой
Монгол мэдээ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Улс төр
Индонезын дэд ерөнхийлөгч боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулианы улмаас огцрох хүсэлтээ гаргажээ