Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Яхь нуур нь Дорнод аймгийн Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан сумдын нутагт орших байгалийн нөөц газар бөгөөд аймгийн төв Чойбалсан хотоос хойш 80 км зайд оршдог.
Цагаан зээрийн тархацын хойд зах болон энэ нутгийг 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Яхь нуурын зүүн, хойд болон баруун хойд талаар намхан уулс толгодтой, өөмнө талаараа модгүй, тэгш талархаг тогтоцтой. Энэхүү хадархаг нүцгэн бэсрэг уулс, уулс хоорондын хөндий тэгш тал, нуурын хоолой, шавар намгархаг газрууд хосолсон нь өвөрмөц гэж хэлж болно.
Огцом өргөгдсөн жижиг уул мэр сэр байдгийн нэг нь Дун уул юм. Далайн төвшнөөс дээш 920 метр өргөгдсөн энэхүү Дунд уул ойр орчимдоо зэгс бүхий жижиг бүрдтэй. Төхөмийн нуур, Их дэлгэрийн нуур, Бага дэлгэрийн нуур, Баян Эрхтийн нуур, Тэмээтийн нуур, Дунгай цагаан нуур зэрэг 17 давстай нуурууд ойр орчимд нь байх бөгөөд хамгийн том нь Яхь нуур юм.