Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ирэх оноос Хэрлэн сумын 3 дугаар багт орших шинэ суурьшлын бүсэд 1800 айлын орон сууцны хорооллын барилгажилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд зорилтот бүлгийн иргэд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болох боломж бүрдэнэ.
Шинэ суурьшлын бүсийн 48 га талбайн 42 хувьд орон сууц барихаар төлөвлөжээ.
Энэхүү суурьшлын бүсийн цэвэр, бохир,
дулаан, цахилгааны шугамыг энэ онд улсын төсвийн 40 гаруй тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлээд дуусаж байна. Тиймээс мэргэжлийн
байгууллагуудаас бүрдсэн ажлын баг гарч,
салбарын яамтай хамтарч, бусад аймаг орон нутгаас туршлага судлан сонгон
шалгаруулалтад тавих шаардлагыг боловсруулж, орон сууцны нэг м.кв-ын үнэ, нэг
хороололд хэдэн барилгатай байх зэрэг шаардлагуудыг боловсруулж жилийн эцсээр
аймгийн ИТХ-д танилцуулах юм. Ийнхүү дэд бүтэц, газрыг шийдсэн учраас энэ бүсэд
баригдах орон сууцны м.кв зах зээлийн үнээс хямд байх боломжтой.