Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр, Японы “Нийгмийн хөгжлийн сан”-гийн буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Нэг сум-Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” байгуулж байна.
Тус төв ашиглалтад орсноор мал эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, малчдад үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл малын эрүүл мэндийн үйлчилгээг одоогийнхоос илүү түвшинд хүргэх зорилт тавьжээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Даланжаргалан сум 159,945 толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 24966 толгой буюу 18.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Малынхаа
тоогоор Дорноговь аймгийн сумдаас эхний гуравт бичигддэг. Харин албан ёсны
бүртгэлтэй суурин хүн ам ойролцоогоор 2985-3007 орчим байна. Тус сумын нутгаар босоо тэнхлэгийн авто зам,
төмөр зам дамжин өнгөрдөг бөгөөд уул уурхай, баяжуулах үйлдвэр олон ажилладаг тул хүний зорчих хөдөлгөөн
тасардаггүй аж.