Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбадрах суманд зохион байгуулж байна.
Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү сургуулийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах заавар”, “Мэргэжлийн ангийн дүрэм” болон Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сумын Онцгой комисс болон гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагааг үнэлжээ.
Мөн Штабын дадлагаар удирдах албан тушаалтнуудыг өгөгдсөн гамшгийн цагийн байдалд ажиллуулж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин, мал, амьтныг авран хамгаалах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд сурган дадлагажуулах юм.
Тус сургуульд сумын ЗДТГ, Өрхийн эрүүл мэндийн төв,
сургууль болон бусад байгууллага албан хаагчдын төлөөлөл оролцож байна. Сургуулийн удирдагчаар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн
дарга, хошууч М.Эрдэнэсайхан, Штабын даргаар Гамшгаас хамгаалах төлөвлөлт,
бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч С.Золбаяр нар ажиллаж байгаа юм.
Гамшгаас
хамгаалах сургуулийг зохион байгуулснаар аливаа байгалийн гамшиг болон бусад аюул
эрсдэл тохиолдсон үед хариу арга хэмжээ авч, эрсдлийг хохирол багатай давах
туулах чадварт суралцах юм. Улаанбадрах
сум бол аймгийн төвөөс зүүн урагш 130 км-т алслагдсан бөгөөд 1,500 гаруй суурин
хүн амтай, 170.5 мянга орчим толгой малтай.
