Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сайншанд суманд үерийн усны далан, суваг шуудуу байгуулах ажил үргэлжилж байна.
Тус сумын нутагт нийт 9.3 км үерийн усны далан байгуулахаар төлөвлөснөөс энэ онд 3320 метр далан барьж, ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Дээрх ажлыг “Энержи парагон” ХХК орон нутгийн 25 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил 5.1 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэжээ.
Тухайлбал, Сайншанд сумын I багт 1280 метр, VI багт 680 метр, VII багт 1420 метр үерийн усны далан барьсан бол ирэх жил Сайншанд сумын I, III, VII, VIII багт үргэлжлүүлэн хийх юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас богино хугацаанд их хэмжээний хур тунадас орох үзэгдэл нэмэгдэж, зарим суурин газрын айл өрх, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж үерийн усанд автах эрсдэл бий болжээ.
Тиймээс мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлтэд үндэслэн үерийн эрсдэлтэй бүсэд байрлах багуудыг тогтоож, тэдгээрийн нутаг дэвсгэрт үерийн далан, ус зайлуулах суваг, шуудуу зэрэг хамгаалалтын байгууламжийг барих шаардлага гарсан байна.
