Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сум 2026–2027 оны өвөлжилт, хаваржилтад зориулан 75 тонн малын тэжээл аюулгүйн нөөцөд бүрдүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу тус сумын Мал хамгаалах сангийн хөрөнгөөр 25 килограмм жинтэй 3000 шуудай тэжээл худалдан авсан байна.
Уг нөөцийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед малчдад олгож, мал сүргийг нэмэлт тэжээлээр хангахад зарцуулах юм.
Говийн бүсэд цаг агаарын эрс тэс байдал, бэлчээрийн даац, өвс ургамлын гарцаас шалтгаалан өвлийн улиралд малын тэжээлийн хангамж хүндрэх эрсдэлтэй. Тиймээс тэжээлийн нөөц бүрдүүлэх нь цас, зудын үед малын хорогдлыг бууруулах, малчдад учрах хохирлыг багасгахад чухал ач холбогдолтой юм.