Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /Kazinform/. ОХУ-ын эрх баригчид нефть-химийн зарим төрлийн бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) гишүүн бус орнууд руу экспортлохыг түр хугацаагаар хориглосон тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Уг хориг гурван сарын хугацаанд үйлчилнэ. Энэхүү шийдвэр нь Оросын аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийг түүхий эдээр тогтвортой хангах зорилготой гэж Засгийн газраас тайлбарласан байна.
Хоригт чулуун нүүрсний болон ггазрын тосноос гаргаж авсан бензол, толуол, орто-ксилол, пара-ксилол, фенол зэрэг бүтээгдэхүүн хамаарч байна. Эдгээр бодисыг автомашин, нисэх онгоц, усан онгоц, төмөр замын машин үйлдвэрлэлийн лак ба будагны бүрхүүл, хүнсний бүтээгдэхүүний баглаа боодол, шалны бүрээс, кабелийн бүтээгдэхүүний тусгаарлагч материал хийхэд, мөн эмнэлэг, анагаах ухааны салбарт ашигладаг.
Гэхдээ олон улсын дамжин өнгөрөх тээвэр, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн, мөн Шпицбергенийн арлууд дахь Оросын байгууллагуудын үйл ажиллагааг хангах нийлүүлэлтэд уг хориг хамаарахгүй гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас тодруулжээ.
Өмнө нь ОХУ дизель түлш, усан онгоцны түлш болон газойлын экспортыг шууд үйлдвэрлэгчдэд 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хоригложээ.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ХОВД
ХОВД: Сүүлийн хоёр жилд 125 мянга гаруй мод тарьж, 168 га талбайд татмын ойжуулалт хийжээ