Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайн идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор намрын биотехникийн ажлыг хийж, 38 мазаалайн тэжээлийн цэгт нийт 3.6 тонн нэмэлт тэжээл байршууллаа.
Энэ үеэр байгаль хамгаалагчид таван өдөрт нийт 1250 км зам туулж, тэжээлийн саванд багсармал болон шахмал гэсэн хоёр төрлийн тэжээл хийсэн байна.
Тэжээлд эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн ордог бөгөөд найрлагынх нь 20 орчим хувийг уураг эзэлдэг аж.
Биотехникийн ажлын үеэр байгаль хамгаалагчдын хоёр авто машины шатахууны зардлыг “Маза кофе”-н хамт олон хариуцаж, дэмжлэг үзүүлснийг хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.