Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны 11 дүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд Жангар музейд монгол бичгийн уран бичлэгийн сургалт эхэллээ.
Долоо хоног үргэлжлэх сургалтыг үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэгч, монгол бичгийн уран бичлэгийн багш Р.Энхцолмонтой хамтран зохион байгуулж байна. Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон төрийн албан хаагчид хамрагдаж байна.
Оролцогчдод монгол бичгийг нарийн болон бүдүүн бийрээр бичих арга барил зааж, уран бичлэгийн ур чадвар эзэмшүүлэхэд чиглэжээ.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралттай давхцуулан зохион байгуулж буй тул уран бичлэг сонирхсон сурагчид сургалтад нэгдэх боломжтойг зохион байгуулагчид мэдээллээ.