Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт өсвөр үеийнхний хэрэгцээ, сонирхолд нийцсэн орчин бүрдүүлэх, тэдэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Өсвөр үеийн төв”-ийг байгууллаа.
Тус төвийг энэ сарын 26-нд БНХАУ-ын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын байранд нээв.
Нээлтийн үеэр Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн ерөнхийлөгч Ш.Оюунчимэг, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, БНХАУ, Малайз улсын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар иргэдийн хэрэгцээ, санал санаачилгад тулгуурлан нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хөгжилд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Говь-Алтай аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд ажиллаж байна.
“Өсвөр үеийн төв” нээснээр өсвөр үеийнхэн өөрсдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн орчинд үйлчлүүлэх боломж бүрдэж байна.