Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар “Залуу офицеруудын жил”-ийн хүрээнд алба хаагчдынхаа мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Залуу офицеруудын жил” болгон зарласан. Энэ хүрээнд тус газрын залуу офицеруудын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, манлайлах чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн цуврал ажил өрнүүлж байгаа юм.
Цуврал үйл ажиллагааны эхнийх болох “Судалгаа ба дүн шинжилгээ” сэдэвт сургалт, дадлагыг энэ сарын 9-нд зохион байгуулжээ.
Энэ үеэр залуу офицерууд өгөгдсөн нөхцөл байдал, кейс мэдээлэлд тулгуурлан SWOT болон бусад судалгааны арга зүйг ашиглаж, асуудлыг олон талаас нь үнэлэн дүгнэж, шийдэл, санал боловсруулсан байна. Ингэснээр судалгаа шинжилгээ хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бүтээлчээр сэтгэх чадвараа сорьжээ.
Тус үйл ажиллагаа нь залуу офицеруудын асуудлыг бодитой тодорхойлох, мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах, оновчтой шийдвэр боловсруулах чадварыг хөгжүүлэх зорилготой юм.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас залуу офицеруудын хөгжил нь байгууллагын ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотойг онцолж, энэ чиглэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
в.