Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар ирэх оны төсөв болон түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийх ажлын хэсгээс ирүүлсэн саналаар санал хураалт явуулсан юм.
Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.