Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ЭР-РИЯД, 2026 оны аравдугаар сарын 30 /TASS/. Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 12 дугаар тойргийн тоглолтод “Аль-Наср” баг талбайдаа “Аль-Холуд” багийг 5:3-аар хожлоо.
Хожсон багийн бүрэлдэхүүнээс Габриэл Анжело 24 дэх минутад, Садио Мане 38 дахь минутад, Криштиану Роналду 66, 72, 81 дэх минутад гоол оруулжээ. Харин хожигдсон багаас Жюльен Домингес 16 болон 90+4 дэх минутад, Лоик Эссомба 45+2 дахь минутад гоолдсон байна.
К.Рональду энэ тоглолтод хөл бөмбөгчний замналынхаа 67 дахь хет-трикийг хийжээ. Тэрбээр 2024 оны тавдугаар сараас хойш албан ёсны тэмцээнд анх удаа нэг тоглолтод гурван гоол орууллаа. Тэрбээр тухайн үед Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээнд “Аль-Вахда” багийн хаалганд гурван гоол оруулж, багаа 6:0-ээр хожиход хувь нэмэр оруулж байв. К.Рональдугийн замналынхаа турш оруулсан гоолын тоо 985-д хүрч байна. Тэрбээр хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч юм.
Энэхүү хожлын дараа “Аль-Наср” баг Саудын Арабын АШТ-ий тэргүүлж буй “Аль-Кадисия” багтай оноогоор тэнцэж, хоёр баг тус бүр 28 оноотой боллоо. К.Роналдугийн тоглодог “Аль-Наср” баг дараагийн тойрогт 11 дүгээр сарын 6-нд “Аль-Хазм” багийн талбайд зочлон тоглоно.