Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

СӨҮЛ, 2026 оны аравдугаар сарын 27 /Yonhap/. Дэвшилтэт хиймэл оюун /AI/ ашиглан бүтээсэн кино, дүрс бичлэгийн уралдаан ирэх 12 дугаар сард Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод болно. Уралдааны ялагчид 2027 оны нэгдүгээр сард АНУ-ын Цахиурын хөндийд зохион байгуулах эцсийн шалгаруулалтад оролцох эрх авна гэж зохион байгуулагчид мягмар гарагт мэдээлжээ.
Цахиурын хөндийн хиймэл оюунаар бүтээсэн кино наадмын Өмнөд Солонгос дахь зохион байгуулагчдын мэдээлснээр, энэхүү уралдаанаар хиймэл оюун ашиглан бүтээсэн уран сайхны кино, хүүхэлдэйн кино, анимэ, баримтат кино, сурталчилгаа, дууны клип зэрэг нийт 12 төрөлд ялагчдыг тодруулна.
Сөүлийн уралдааны ялагчид ирэх оны нэгдүгээр сард Цахиурын хөндийд болох эцсийн шатанд шалгарч, Лос-Анжелес, Бээжин, Лондон зэрэг дэлхийн есөн хотод шалгарсан оролцогчидтой өрсөлдөх ажээ.
Сөүлд болох уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 17-нд болно.