Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны нэг хэсэг болох “Шил” ажиллагааны хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор нээлттэй мэдээллийн системийг ажиллуулж байна.
Энэхүү нээлттэй мэдээллийн shilen.gov.mn системийн 2026 оны III улирлын “Шилэн индекс”-ийн үнэлгээгээр Ховд аймгийн төрийн долоон байгууллага 95-100 хувийн үзүүлэлттэй ажиллажээ.
Тодруулбал, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 100 хувийн үнэлгээ авсан байна. Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв 97, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Чандмань сумын Соёлын төв 96, Мянгад сумын ИТХ, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 95 хувийн үнэлгээ авчээ.
“Шил” ажиллагааны хүрээнд төрийн байгууллагууд хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх үүрэгтэй.
Цаашид төрийн үйлчилгээг ил тод, хариуцлагатай байлгахад иргэн бүрийн оролцоо, хяналт чухал болохыг албаныхан онцоллоо.