Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Бүх нийтийн мод тарих өдөр”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймагт энэ намар сум, байгууллагууд нэгдэн 13 мянган мод тарьжээ. Харин өнгөрсөн хавар 60 мянган мод тарьсан байна.
Намрын мод тарилтаар Жаргалант сумын байгууллагууд хамгийн олон буюу 3000 модыг Буянт голын орчимд тарьжээ.
Мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг “МоЭнКо” ХХК Манхан сумын нутагт 40 га талбайд татмын ойжуулалт хийсэн байна.
Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөлжилт, газрын доройтолд их, бага хэмжээгээр өртсөн гэсэн судалгаа бий. Иймд тус аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих зорилт дэвшүүлсэн.
Тус хөдөлгөөн эхэлснээс хойш Ховд аймагт нэг сая гаруй мод тарьсан бөгөөд тэдгээрийн ургалтын түвшин 70 орчим хувьтай байгаа ажээ.