Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдааныг энэ сарын 30-нд зохион байгуулна.
Хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд ИТХ-ын дэргэдэх хороо, зөвлөл хуралдаж, байгууллага, алба, тасаг, нэгжийг нэрэмжит болгох, шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгах, аймгийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Хороодын хуралдаанаар төлөөлөгчдийн саналыг тусган, холбогдох асуудлаар дүгнэлт гаргаж, маргааш болох ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.
Ховд аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй.
Иргэдийн нийтлэг эрх ашиг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг чухалчилж, орон нутгийн хөгжлийн бодлого, төсөв болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг.