Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаргийг “Хөдөө аж ахуйн ажилтны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон байдаг.
Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэж буй хүн бүрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаараа бахархах, үлгэрлэн таниулах, түүчээлэн өвлүүлэх бахархалт өдөр юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 34.4 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49.5 хувийг хамарч, экспортын 5.4 хувийг эзэлж байна.
Энэхүү салбарын бодит чадавх, баялаг нөөц, хөдөлмөр бүтээлд түшиглэн, цаашид экспортын баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлж, түүхий эдээ дотооддоо боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байгааг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Хөдөө аж ахуйн ажилтны өдөр” тохиолдуулан хүргэсэн мэндчилгээндээ дурджээ.