Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн “Итгэлийн бяцхан илч” төрийн бус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн туслахын үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Хувийн туслахын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутмын хэрэгцээгээ бие даан хангах, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд бусадтай адил тэгш оролцох боломжтой болдог.
Тус байгууллага одоогоор таван ажилтантай бөгөөд хувийн туслахын үйлчилгээ үзүүлэх 15 хүнийг сургалтад хамруулан бэлтгэж, нийт 20 хүнийг ажлын байраар хангажээ.
Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй 5799 иргэн байдгаас тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй, саажилттай 1000 орчим хүнд хувийн туслахын үйлчилгээ шаардлагатай байдаг байна.
Хувийн туслахын үйлчилгээ нэвтэрснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд оролцох боломж нэмэгдэж, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд бие даан оролцох нөхцөл бүрдэх юм.
