Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Намайг Д.Чинцогт гэдэг.
Багадаа мотоцикл сонирхдог байлаа. Хэсэг завсарлаад 2018 оноос эргэж унаж эхэлсэн. Ингэхдээ нэг жижигхэн
мотоцикл унаж байгаад,
хотын түгжрлээс шалтгаалан байнга унах болсон.
Сүүлийн хэдэн жил өвөл дулаахан, хүйтний сарууд ч богинохон болчихсон учраас 11 дүгээр сар хүртэл мотоциклоо унаад л, хэсэг гараашинд тавиад, Цагаан сар өнгөрөөгөөд буцаад уначихдаг.
Сүүлдээ BMW компанийн 1250 мотортой “Жи Эс Адвентор” загварын мотоцикл авч унасан. Туршлагатай аялагчид ийм мотоциклээр дэлхийг тойрдог. Миний хувьд мотоциклээр монгол орноо бараг тойрсон. Баруун тийшээ Алтай таван богд, зүүн тийшээ Өмнөговь, Дундговь гээд говийн нутгаар оросуудтай хамт аялсан. Дорнод л явж чадаагүй. Тухайн жил Дорнод руу бороо ихтэй байж таарсан.
Би Монголын Адал явдалт аяллын мотоциклийн клубийн гишүүн. 2023 онд клубтээ элссэнээс хойш олон газраар аялсан. Өнгөрсөн долоодугаар сард манай клубийн таван аялагч Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн, түүнээсээ цаашаа Хөх хот, Ордос, Чөнду хот орсон. Чөндү хотод засвар үйлчилгээ хийлгэж ганц хоёр хоноод, баруун тийшээ Төвөд-Шинжаан-Уйгур ороод, хойшоо Такашикэн боомттой хиллэдэг Ховдын Булганы боомтоор орж ирсэн. Улаанбаатар хүртэл яг нэг сарын хугацаанд 14 500 километр газрыг туулсан байна билээ.
Хятадаар явж байхад Монголоос мотоциклтэй аялж яваа хүмүүсийг анх удаа харж байна гэж байсан. Цагдаагийн бичиг авах гэхээр л, “Анх удаа монгол дугаартай мотоцикл бүртгэгдэж байна” гэцгээнэ. Шинжаанаар тойрсон хүмүүс дундаа бид анхных байх.
Шинжаанаар явахад үнэхээр гайхамшигтай. 5000 мянган метрийн өндөрт мотоциклтойгоо явахаар өөрийн эрхгүй огшиж, сэтгэл хөдөлдөг юм билээ. Үе үе 10-20 юаниар хүчилтөрөгч авч хэрэглэнэ. Хятадад аялал жуулчлал сайн хөгжсөнийг хэлэх үү, 40-50 км тутамд шатахуун түгээгүүрийн газар, буудал, дэлгүүр, амрах газар тааралдана. Хаа очиж монгол хүмүүс өндөрлөгт дасан зохицох нь хурдан юм байна. Сүүлдээ дасаад хэрэглэхээ больсон.
Манай клубийнхэн дараагийнхаа аяллаараа ирэх жил Европыг тойрох зорилготой байгаа. Ер нь таван тивийг бүгдийг нь үзэх санаа байна.

