Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Гадаад улсад амьдарч буй Монгол Улсын харьяат хүүхдүүдэд ерөнхий боловсрол, боловсрол нөхөн эзэмшүүлэх, монгол хэл, бичиг, түүх, соёлын сургалтыг ерөнхий боловсролын “Мэдлээ” цахим сургуулиар дамжуулан зохион байгуулах боломжтойг Боловсролын Яам мэдээлэв.
Монгол-Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит X хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо 10 дугаар сарын 30-нд боллоо. Энэ үеэр Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын талын дарга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Oчир тэргүүтэй төлөөлөгчид тус улсад монгол хэл, түүх, соёлын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг НАМҮ төвийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан юм.
Уг НАМҮ төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, төвийн захирал Б.Үүрцайх танилцуулгадаа Боловсролын яамтай хамтран төвийн үйл ажиллагааны урсгал зардал, багш нарын цалин, сургалтын материаллаг баазыг шийдвэрлэхийг хүслээ.
Энэхүү төв нь 2024 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор сургалт, сэтгэл зүйн зөвлөгөөг үзүүлэн БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын олон улсын байгууллагаас 103 сая вонны төслийг авч, сургалтын үйл ажиллагааг өргөжүүлж байна.