Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Пардубицэ хотын “Mon School” сургалтын төвийн сурагчид Прагийн амьтны хүрээлэнгээр энэ сарын 28-нд зочлов гэж Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ мэдээллээ.
Энэхүү аялалд 6-14 насны 33 хүүхэд, зургаан багш, гурван эцэг эхийн төлөөлөл оролцсон байна. Хүүхдүүд тус амьтны хүрээлэнтэй танилцах үеэр Монголын байгаль, өвийн салшгүй хэсэг болсон тахийг үзэж сонирхсоны зэрэгцээ хүрээлэн дэх монгол гэрээр орсон аж.
Мөн Монгол Улс, Прагийн амьтны хүрээлэн хоорондын олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй тахь хамгаалал, эх нутагт нь сэргээн нутагшуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл авчээ.
Аяллын багийнхан энэ үеэр өөрийн улсын ЭСЯ-ны үйл ажиллагаатай танилцсан байна.
