Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх нутгаар агаарын дундаж температур 11 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.
ЦУОШГ-ын мэдээлснээр 11 дүгээр сарын эхэн, хоёрдугаар 10 хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх ч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх магадлалтай гэжээ. Хүйтрэх нь нэгдүгээр 10 хоногийн дунд, сүүл, гуравдугаар 10 хоногийн дунд үед ажиглагдах юм.

Баруун аймгуудын нутгаар:
Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Эхний 10 хоногийн дунд, сүүл, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр 10 хоногийн эхэн, хоёрдугаар 10 хоногийн эхэн, сүүлээр ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар:
Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар:
Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
