Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын Бизнесийн Зөвлөл, Монголбанк болон “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран “Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” сэдэвт арга хэмжээг өчигдөр зохион байгуулж, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо.
“Монголын хөрөнгийн бирж” ХК -ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Анар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн уулзалт нь төр засгийн хэмжээнд 2027 оны төсөв, мөнгөний бодлого, бизнесийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлох чухал шийдвэрүүд хэлэлцэгдэж буй цаг үед болж байгаагаараа онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. 2027 оны эдийн засаг, төсвийн орчны талаар товч дурдъя.
Хөрөнгийн зах зээлийн хувьд бид хэд хэдэн бодлогын шийдвэрийг онцгой анхаарч харж байна.
Бид энэ өсөлтийг цаашид зөвхөн тоогоор бус, зах зээлийн чанар, хөрвөх чадвар, бүтээгдэхүүний төрөлжилт, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо гэсэн үзүүлэлтүүдээр хэмжих ёстой гэж үзэж байна.
Монголын хөрөнгийн бирж энэхүү холболтыг бий болгох, хувийн хэвшлийн урт хугацааны санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, Монголын зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй, ойлгомжтой, хөрвөх чадвартай болгохын төлөө ажиллах болно. Өнөөдрийн хэлэлцүүлгээс бодит санал, шинэ хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд төрнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд арга хэмжээний үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээн онцоллоо.

Мөн тус үйл ажиллагаанд Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт үг хэлж, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ “Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал”, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр “2027 оны улсын төсвийн төсөл, төсвийн бодлого болон бусад гол асуудлууд”, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжууд” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хүргэлээ.
Төгсгөлд нь Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв: Бизнесүүдэд гарах боломж, нөлөөлөл сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж